solongonews
Ши Жиньпин айлчлалаа дуусгаад Бээжинд буцаж ирэв
2019-10-14 11:13
Ши Жиньпин айлчлалаа дуусгаад Бээжинд буцаж ирэв.

 Ши Жиньпин дарга Энэтхэгийн ерөнхий сайд Модитой хийсэн албан бус II уулзалт, Балба улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд 10-р сарын 13-нд Бээжинд буцаж иржээ.
Орон нутгийн цагаар 13-нд Ши Жиньпин дарга Катманду хотоос эх орон руугаа буцсан юм. Балбын хэдэн мянган иргэд гудамжинд гарч, нисэх онгоцны буудал руу чиглэсэн замын хоёр талд цугларчээ. Тэдний зарим нь Хятад, Балбын далбааг барьж, зарим нь Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Бхандари нарын зураг, "Хятад, Балбын найрамдал мандтугай" гэсэн бичигтэй лоозон барьж, зарим нь Балбын үндэсний хөгжим тоглож, хэнгэрэг цохин, дуу дуулж, Ши Жиньпин даргад чинь сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлсэн юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл