
“COVID-19”-ийн цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс вируст идэвхгүй вакцин, нуклейн хүчлийн вакцин, өөрчилсөн уургийн вакцин зэрэг мэргэжлийн таван чиглэлээр вакцины үр ашгийг дээшлүүлэх судалгааг эрчимтэй хийсээр байна. Наймдугаар сарын 23-ны өдөр “COVID-19”-ийн идэвхгүй вакцин үйлдвэрлэж байгаа Хятадын хоёр компани Бээжинд мэдэгдэл хийж, одоогоор вакцины III үе шатны клиник туршилтыг хийж байгаа бөгөөд энэ оны сүүлээр нийт ард иргэдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр Хятадын Биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн идэвхгүй вакциныг III үе шатны клиник судалгаанд оруулсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират улс, Перу, Марокко гэх мэтийн орнуудад туршиж байна. Кешинг биотехнологийн ХХК-ийн судлан боловсруулсан шинэ төрлийн коронавирусний идэвхгүй вакцин 07 дугаар сард Индонезийн Эмийн хяналт удирдлагын байгууллагаас клиник судалгаа хийх зөвшөөрөл авсан ба 08-р сард Бандунг хотод III үе шатны клиник туршилтын элсэлтийн ажлаа эхлүүлжээ. Үүнээс гадна Бразилд III үе шатны клиник туршилтыг эхлүүлж, 6 мужийн 12 судалгааны төв 9000 орчим сайн дурынхныг элсүүлэн судалгаа хийж байна.
“Хятадын Биотехнологи” компанийн орлогч захирал Жан Юньтао хэлэхдээ, идэвхгүй вакцин эхний хугацаанд системтэй судалгаа, чанарын хяналт зэрэг талаар технологийн баялаг туршлага хуримтлуулсан учраас уламжлалт вакцины судалгаатай харьцуулбал “COVID-19”-ийн вакцины судалгаа эрчимтэй явагдаж байна. Манай компани Бээжин, Үханий харьяа хоёр судалгааны газрын “COVID-19”-ийн вакцины үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа жилд нийт 220 сая ширхэг үйлдвэрлэх боломжтой юм гэжээ.
Кэшинг компанийн удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал Инь Вэйдүн хэлэхдээ, манай компанийн харьяа Бээжингийн Кэшинг Жүвэй биотехнологийн компани энэ оны 03 дугаар сарын сүүлээр “COVID-19”-ийн идэвхгүй вакцин үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж, Бээжин хотын Даашин дүүрэгт байрлах 70 мянган квадрат талбайтай вакцины үйлдвэрийг 08 дугаар сарын сүүлээс турших бөгөөд жилд 300 саяас илүү вакцин үйлдвэрлэх боломжтой гэжээ.
