solongonews
”Хятад-Европын хүний эрхийн симпозиум-2023” болов
2023-09-21 10:29
”Хятад-Европын хүний эрхийн симпозиум-2023” болов

   "Хятад-Европын хүний эрхийн симпозиум-2023" 09-р сарын 20-ны өдөр Италийн нийслэл Ром хотноо боллоо. Тус симпозиум "Хүний эрхийн соёл иргэншлийн орчин үеийн байдал ба олон талт байдал" сэдвээр зохиогдож Хятад, Итали, Грек, Их Британи, АНУ, Герман, Нидерланд, Испани, Швейцар, Австри, Болгар, Чех, Норвег, Польш, Португал, Серби зэрэг орны  хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач, төрийн албан хаагч, парламентын гишүүн, улс төрийн нам эвсэл, нийгмийн байгууллагын төлөөлөл болох 130 гаруй хүн танхимаар хуралдаж, зарим нь цахимаар оролцлоо.

Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Байма Чилин:

- Олон талт байдал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн сонирхол татах хүч нь юм. Соёл иргэншил бүр улс орон, үндэстний мэргэн ухаан, оюун санааны эрэл хайгуулыг агуулж байдаг бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц оршихуйн үнэ цэнтэй байдаг. ХКН Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах явцад ард түмнээ цаг үеийн чиг хандлагад нийцсэн, Хятадын үндэстний нөхцөл байдалд тохирсон хүний эрхийн хөгжлийн замаар замнуулж, нааштай үр дүнд хүрсэн юм. Улс орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дэлхийн хүний эрхийн засаглалын эерэг хөгжил, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад бүх ард түмний эрх чөлөөтэй цогц хөгжлийг ахиулж, солилцоо, туршлага судлах замаар хүний эрхийн соёл иргэншлийн олон талт байдлыг бэхжүүлж, өнөөгийн  олон улсын хүний эрхийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх ёстой гэж хэлсэн байна.

Италийн Ромын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн захирал Оливьеро Дилиберто хэлэхдээ, улс орноо хуулийн дагуу удирдаж, хуулийн дагуу засаглах нь Хятадын үндсэн стратеги болсон. "БНХАУ-ын Иргэний хуулийн эмхэтгэл"-д хувь хүний эрхийг тусгай бүлэгт заасан байдаг нь томоохон шинэлэг зүйл юм гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл