solongonews
5000 номын цуглуулгатай оюутан
2015-12-31 16:17
Өнөөдрийг хүртэл тэрээр улс, муж, хот болон сургуулийн 160 гаруй шагнал хүртсэн байна.

Ли Шибай Юнь Нань мужийн Багшийн Их Сургуулийн энгийн нэгэн оюутан юм. Ойрын өдрүүдэд тэр цахим ертөнцийг шуугиулжээ. Оюутан байх хугацаандаа 5000 гаруй ном цуглуулсан байна.

Багасаа номд туйлын хорхойтой тэрээр 2010 онд Юнь Нань мужийн Багшийн Их Сургуулийн Хятад хэлний утга зохилын ангид элсэн орсон юм. Төгсөх жилдээ сургуулийнхаа Хятад улсын эртний утга зохилын чиглэлээр магистраар үргэлжлүүлэн суралцахаар болсон байна.

Үнэнийг хэлэхэд Ли Шибай Юнь Нань мужийн Ү Дин шяний ядуу уулын тосгоны уугуул. Ном уншихын тулд гэрээр хичээл заах, шилдэг оюутны тэтгэлгээ хэмнэж байгаад номуудаа нэг нэгээр цуглуулсан гэнэ. Түүний ном нь гол төлөв утга зохиол, уран зургийн салбарыг хамарсан аж.

Ли Шибай номд хорхойтойгоос гадна өөрийн сургуулийнхаа уран бичлэгийн нийгэмлэгийн дарга төдийгүй сургуулийнхаа олон нийтийн үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцдог гэнэ. Өнөөдрийг хүртэл тэрээр улс, муж, хот болон сургуулийн 160 гаруй шагнал хүртсэн байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл