solongonews
Хятад, Камбожийн харилцаа өндөр түвшинд хүрэх болно
2023-02-07 16:56
Камбожийн Ерөнхий сайд Хун Сэнь Хятадад айлчилж байгаа нь Хятад, Камбожийн харилцааны өндөр түвшнийг бүрэн харуулж байна

  Камбожийн Вант улсын Ерөнхий сайд Хун Сен 02-р сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийнэ. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 06-ны өдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Ерөнхий сайд Хун Сэнийн айлчлалыг Хятад Камбожийн хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтад илүү их хөгжилд тус дөхөм үзүүлэх боломж болгон авахыг Хятад улс тэсэн ядан хүлээж байна.

 Маонин ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ерөнхий сайд Хун Сэнь бол Хятадын ард түмний анд, сайн найз болно. Тэрээр 2023 оны Хятадын шинэ жилийн дараа Хятад улс хүлээн авах анхны гадаад удирдагч болж байгаа нь Хятад Камбожийн харилцааны өндөр түвшнийг бүрэн илэрхийлж байна.

 Маонин хэлэхдээ: Айлчлалын үеэр Хятадын удирдагчид Ерөнхий сайд Хун Сэньтэй уулзан хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, бүс нутаг, олон улсын хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.

 Маонин бас хэлэхдээ: Хятад, Камбож бол уламжлалт найрсаг хөрш, үнэнч анд нөхөд бөгөөд хоёр орны ахмад үеийн удирдагчдын бий болгосон Хятад, Камбожийн найрамдал цаг хугацааны явцад улам бэхжиж байна. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад Камбожийн хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд үр бүтэмжтэй байж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, орон нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан байна.

 Тэрээр бас хэлэхдээ: Энэ жил Хятад, Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой ба "Хятад Камбожийн найрамдлын жил" тохиож байна. Хятад Камбожийн хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтад улам их хөгжлийг ахиулж, Хятад Камбожийн найрамдалт харилцааг үеэс үед уламжлан хөгжүүлэх боломж болгон энэхүү айлчлалыг Хятад улс хүлээж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл