Нүхжилтийг энгийн аргаар зогсооё
2015-12-28 18:21
Гадаад орчноос шалтгаалан нүхжилт, сэвх, толбо, батга арьсанд үүсдэг. Тэгвэл Монголжингоо бүсгүйчүүддээ арьсны нүхжилийг зогсоох аргыг хүргэе.
Тууштай арьс арчилгаа
Арьсны төрөлөөс хамааран нүхжилт янз, янз байдаг. Жишээлбэл тослог арьстай хүнд нүх том байдаг бол хуурай арьстай хүнд харьцангуй бага. Чийгшүүлэгч тос, цэвэрлэгч хэрэглэхэд нүхжилтээс хагацаж болно.
Бохир гараараа бүү хүр
Үргэлж мэддэг хирнээ дагаж чаддаггүй. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бохир гараараа арьсандаа бүү хүрээрэй. Эс тэгвэл арьс чинь бохирдож нүхжилт үүснэ.
Цэвэрлэ
Долоо хоногт 2-3 удаа гуужуулж, өдөр бүр чийгшүүлэгчтэй нүүрний цэвэрлэгч хэрэглэ.
Нүүр будалт
Хамгийн гол нь “Foundation” зөв сонгох хэрэгтэй. Өөрийн арьсны өнгө дагуу сонгож, арьсны төрөлдөө нийцүүлэн авах хэрэгтэй.
Энгийн аргаар гоо сайхан байдлаа хадгалаж явъя.
Гоо сайханы талаархи зөвлөгөө болон санал асуулагыг доорхи хэсгээс орж үзээрэй
Энд дарж бидэнтэй нэгдэнэ үү
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

