solongonews
2022 онд машин механизмын үйлдвэрлэлийн салбар тогтвортой байв
2022-02-23 17:12
2022 онд машин механизмын үйлдвэрлэлийн салбар тогтвортой сайжирч, ашиг орлого 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй байна.

“Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-ы сурвалжлагч 02-р сарын 22-ны өдөр Хятадын 2021 оны машин механизмын үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагааны байдлын талаарх мэдээллийн бага хурлаас мэдээлснээр машин механизмын үйлдвэрлэлийн салбарын нийт эдийн засгийн үйл ажиллагаа 2021 онд тогтвортой байж, 2021 оны үйл ажиллагааны орлого нь 26 их наяд гаруй юань хүрсэн байна. Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлснээр “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний томоохон төслүүд ээлж дараалан хэрэгжиж, машин механизмын үйлдвэрийн үйл ажиллагааны орчин улам сайжирч, зах зээлийн эрэлт хэрэгцээ цаашид өсөх төлөвтэй байна. 2022 онд машин механизмын үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг болон үйл ажиллагааны орлого үргэлжлэн өсөх бөгөөд энэ нь ойролцоогоор 5.5 хувьд хүрэх төлөвтэй байна гэжээ.

Хурлын үеэр нийтэлсэн тоо баримтаас харахад 2021 онд машин үйлдвэрлэлийн салбарын хяналтад байгаа 121 гол нэр төрлийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийнх нь үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн байна. Үүний дотор автомашины жилийн үйлдвэрлэл, борлуулалт гурван жил дараалан буурч, тус бүр 26.08 сая болон 26.28 сая болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 хувь болон 3.8 хувь нэмэгджээ. Шинэ автомашины үйлдвэрлэл, борлуулалт эрчим хүчний автомашинууд түүхэн дээд амжилт тогтоож, жилийн үйлдвэрлэл, борлуулалт нь 3.545 сая, 3.521 сая болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин өссөн байна.

“Нүүрстөрөгчийн хэмжээг оргил үеэс нь буруулах, нүүрстөрөгчийг саармагжуулах” зорилго бүхий ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн стратеги нь машин механизмын үйлдвэрлэлийн салбарыг өөрчлөх, шинэчлэх, өндөр чанартай хөгжлийг хэрэгжүүлэх шинэ боломжуудыг авчирсан болно.2021 онд машин механизмын үйлдвэрлэлийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нийт үйл ажиллагааны орлого 5.05 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.04 хувиар өссөн байна. Үүний дотор эрчим хүч дамжуулах, хадгалах тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлогын өсөлт 30 хувь дөхөж, нийт ашгийн өсөлтийн хурдны 20 гаруй хувийг эзэлсэн байна.

2021 онд машин механизмын салбарын гадаад худалдаа эрчимтэй хөгжиж, бүтэн жилийн импорт, экспортын нийт хэмжээ 1.04 их наяд ам.долларт хүрч, анх удаа нэг их наяд ам.доллароос давсныг тэмдэглэх нь зүйтэй. Үүний дотор экспортын нийт хэмжээ 676.5 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувь өсөж, түүхэн дээд амжилт болжээ.

- 2021 онд машин механизмын салбарын гадаад худалдааны экспортын бүтцийг мөн үргэлжлүүлэн оновчтой болгох болно. Бүтээгдэхүүний хувьд автомашины эд анги, бага хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж зэрэг машин механизмын үйлдвэрлэлийн уламжлалт давуу талтай бүтээгдэхүүний экспорт ихээхэн өссөн байна. Үүний зэрэгцээ иж бүрэн автомашин, барилгын иж бүрэн машин механизм болон бусад бүтээгдэхүүний экспорт чухал байр суурь эзэллээ гэж Хятадын машин механизмын үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх дэд дарга Чэнь Бинь танилцууллаа.

Гэсэн хэдий ч одоогийн машин механизмын үйлдвэрлэлийн салбарын тогтвортой өсөлтөд сорилтууд тулгарч байна. Чэнь Бинь хэлэхдээ "Түүхий эдийн өндөр үнэ, олон улсын худалдаа, ложистикийн хүчин хангалтгүй, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний хатуу байдал зэрэг хүчин зүйлс машин механизмын үйлдвэрлэлийн гадаад худалдааны орчныг улам хүндрүүлэв. Дотоодын зах зээлд нийт эрэлт хумигдаж, зах зээлийн тогтворгүй хүлээлт, хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлтийн эрч сулрах зэрэг дарамт шахалттай тулгарч байна" гэжээ.

Мөн Чэнь Бинь хэлэхдээ "Аж үйлдвэрийн эдийн засгийг тогтворжуулах өнөөгийн арга хэмжээнүүд үргэлжлэн үр дүнгээ өгч, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-нд янз бүрийн тодотгосон томоохон стратеги, томоохон төслүүд ар араасаа хэрэгжиж эхэлж байна. Эдгээр нь машин механизмын үйлдвэрлэлийн салбарт макро эдийн засгийн сайн үндэс суурь, зах зээлийн эрэлт хэрэгцээ,тогтвортой байдлыг хангаж байгаагийн төдийгүй салбарын эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлж буй түүхий эдийн үнэ өндөр, нүүрсний эрчим хүчний хангамжийн хязгаарлалт, чипний хангамжийн хомсдол зэрэг таагүй хүчин зүйлсийг 2022 онд бууруулж, сайжруулах болно гэжээ. 2022 онд машин механизмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтвортой өсөж, нийт ашгийн хэмжээ өнгөрсөн оныхтой ижил түвшинд хүрч, импорт экспортын нийт худалдаа тогтвортой байх төлөвтэй байна" гэжээ.

Зохиогч: ГҮӨ ЧЯНЬ,ЖҮН ЮАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл