
Шааньси мужийн Вэйнань хотын "90-ээд оны дараах үеийн" залуу Сүкай найзын хамт Ши-Ань хотод "Хайр халамжийн гал тогоо"-г 2021 оны 05-р сард байгуулжээ. Тус гал тогооны газрыг байгуулсан зорилго нь эмнэлгийн өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэнд хоол хийх явдал байв. Цар тахал дэгдсэнээс болж тус гал тогооны газар нь түр хаагдсан. Ингээд Сүкай найзын хамт тус гал тогооны газраа тахал өвчний эсрэг тэргүүн эгнээний ажилчдад хоол хүргэхэд ашиглахаар шийджээ.

2021 оны 12-р сарын 27-ноос эхлэн Сүкай 32 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын багийг бүрдүүлж, өдөр бүр 1000 гаруй "Хайр халамжийн хоол"-ыг бэлтгэж хүргэв. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүний "Хайр халамжийн хоол"-ыг тэргүүн эгнээний ажилчдад үнэ төлбөргүй хүргэжээ.

- Өдөрт хоол хийх зардал 5000 орчим юань, би үүнийг багийнхантайгаа хуваалцаж гаргадаг. Одоо олон олон сайхан сэтгэлтэй хүн хүнсний бүтээгдэхүүн хандивлаж байгаа. Ингэснээр хоолны өртөг аажмаар буурч, цар тахал өвчнийг эрт ялан давж чадна гэдэгт найдаж байна. Хэдийгээр бидний хэн нь ч баян биш ч "Хайр халамжийн хоол" нь цар тахалтай тэмцэж буй тэргүүн эгнээний ажилтнуудад үзүүлж буй хүндэтгэл юм хэмээн Сүкай ярив.
