
Хятадын Сансрын станцын бүтээн байгуулалтын шатны нислэгийн үүргийн ерөнхий командлалын газраас 06-р сарын 16-ны 09:00 цагт Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвд “Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал хийж, нислэгийн үүргийн холбогдох байдлыг танилцуулжээ.
Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн албаны даргын туслах Жи Чимин: - “Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийн нислэгийн баг нь сансрын нисэгч Не Хайшэн, Лю Бөмин болон Тан Хунбө зэрэг гурван нисэгчээс бүрдэнэ гэжээ.
Тус гурван сансрын нисэгчээс супер сансрын нисэгч Не Хайшэн өмнө нь “Шэньжөү-6”, “Шэньжөү-10” нисэгчтэй сансрын нислэгт оролцож байсан бол супер сансрын нисэгч Лю Бөмин “Шэньжөү-7” нисэгчтэй сансрын нислэгт оролцсон. Харин хоёрдугаар зэрэглэлийн сансрын нисэгч Тан Хунбөгийн хувьд бол анхны нислэг нь юм.
Сансрын станцын бүтээн байгуулалтын шатны нислэгийн үүргийн ерөнхий командлалын газрын шийдвэрээр, Бээжингийн цагаар 06-р сарын 17-ны 09 цаг 22 минутад “Шэньжөү-12” хөлгийг хөөргөхөөр товложээ. Хөөргөлтийг биелүүлэх “CZ-2F” пуужинд 16-ны үдээс өмнө шатахуун шахах юм байна.
