ХКН-ны Төв хороо 03 дугаар сарын 23-ны өдөр 2021 оны анхны хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн Өдөр тутмын ажил хариуцсан орлогч сайд Ван Шяохүй ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний холбогдох хөтөлбөрийг танилцууллаа.
Хөтөлбөрт:
ХКН-ын түүхийг суралцах боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах
“Долоо Нэг /07 дугаар сарын 01-н/ одон”-г шалгаруулж, өргөмжлөх арга хэмжээ болон “Хоёр шилдэг нэг тэргүүний” шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах
Гол сэдэвт үзэсгэлэн зохион байгуулах
Урлагийн тоглолт
Онолын семинар, форум зэргийг зохион байгуулах
Цуврал урлагийн бүтээл, хэвлэлийн бүтээгдэхүүнийг олны хүртээл болгох
Олон нийтэд чиглэсэн гол сэдэвт сурталчилгаа, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг агуулга хамрагдсан байна.
