solongonews
Зах зээлийн үйл ажиллагаанд идэвхтэй өөрчлөлт гарав
2020-03-06 19:25
Зах зээлийн үйл ажиллагаанд идэвхтэй өөрчлөлт гарав.

Хятадын худалдааны яамны зах зээлийн үйл ажиллагааны газрын дэд дарга Ван Бинь 03-р сарын 05-ны өдөр танилцуулахдаа: Сүүлийн үед Хятадын хэрэглээний зах зээлийн үйл ажиллагаанд идэвхтэй өөрчлөлт гарч, зах зээлийн борлуулалт үндсээрээ сайжрав гэжээ.

02-р сарын сүүлийн арав хоногт Худалдааны яамнаас чухалчлан хянаж хэмжсэн жижиглэн борлуулалтын 1000 аж ахуйн нэгжийн өдөр тутмын борлуулалтын дундаж хэмжээ 02-р сарын дунд арав хоногийнхоос 5.6 хувиар нэмэгдэж, 01-р сарын сүүлийн арав хоногоос дараалан багассаны дараа, аажмаар сэргэн нэмэгдсэн байна. Авто машины эрэлт хэрэгцээ өсөж, илт нэмэгдэн, өмнөх сараас 14.8 хувиар нэмэгдсэн байна. Мэдээлэл холбооны тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өмнөх сараас тус тус 11.7 хувь болон 11.1 хувиар нэмэгдсэн гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл