Унгарын иргэн Йожеф Тари бол хамгийн өвөрмөц хоббитой бөгөөд гайхалтай цуглуулгатай хүн. Тэрээр дэлхийн хамгийн баян бяцхан номоор дагнасан номын сантай хүн. Түүний цуглуулгын номын сан дахь хамгийн том ном нь 7 см өндөртэй байдаг гэнэ.
Йожеф Тари цуглуулгаа 40 гаруй жилийн өмнөөс буюу 1972 оноос эхэлсэн байна. Гэхдээ өөртөө дүрэм гэх үү шаардлага тавьж 7 см-ээс бага хэмжээтэй ном цуглуулах болжээ. Унгарын тэтгэврийн хөгшний “номын сан” хэдэн арван жилийн хугацаанд арвижсаар өдгөө төрөл бүрийн сэдвийн янз бүрийн хэлбэрийн 4,500 гаруй бяцхан номуудтай болсон аж. Түүний номын сангийн хамгийн бяцхан ном нь ширхэг чүдэнзний толгойноос жижигхэн гэнэ.

Бяцхан номуудын номын сантай Йожеф Тари







Цуглуулгын хамгийн бяцхан ном


