solongonews
Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл хурдацтай явагдаж байна
2022-11-05 21:24
Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл хурдацтай явагдаж байна

 Гуравдугаар улиралд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн байна.

  Энэ оны гуравдугаар улиралд Хятад улсын аж үйлдвэрийн эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсөж, хоёрдугаар улирлаас 4.1 пунктээр өссөн нь эдийн засгийн сэргэлт хурдацтай өрнөх хандлагатай байж, гуравдугаар улирлын нийт эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч болсон байна. Тоо баримтаас үзвэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн аж үйлдвэр сайн хөгжиж байгаа нь шинэ кинетик эрчим хүчний тэргүүлэх үүрэг чухал бөгөөд өндөр чанартай бүтээн байгуулалт үргэлжлэн урагшилж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлт хурдацтай явагдаж байгааг харуулж байна.

 Өсөлтийг тогтворжуулах бодлогын үр нөлөөг дөрөвдүгээр улиралд тасралтгүй гаргаснаар гол салбаруудын аж үйлдвэр илүү хурдан сэргэж, аж үйлдвэрийн эдийн засгийг сэргээх үндэс суурь үргэлжлэн бэхжиж, аж үйлдвэрийн өөрчлөлт цаашид гүнзгийрсээр байх болно гэж олон мэргэжилтнүүд үзэж байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл