
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 24-ний өдрийн үдээс хойш Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимг хүлээн авч уулзсан байна.
Ли Кэчян илэрхийлэхдээ: - Дэлхийн эдийн засаг өсөлт удааширч, олон улсын худалдаа бууран, банк санхүүгийн зах зээл хэлбэлзэлтэй байгаа нөхцөл байдалд Хятад улсын эдийн засаг тогтвортой урагшлан, тогтвортой сайн байж, боломжийн хүрээнд ажиллан, бүтцийн тохируулалт нь идэвхтэй нөлөө үзүүлжээ. Санхүүгийн бодлого болон мөнгөний бодлого зохицуулалтыг идэвхтэй дэмжин, шинийг эрэлхийлэхээр хөдөлгөх хүч болгосон хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, олон нийтийн бизнес эрхлэх болон шинийг эрэлхийлэхийг ахиулна. Шинэ хүчний хурдтай өсөлт болон уламжлалт хүчний өөрчлөлт нь эдийн засгийн өсөлт болон ажил олголтыг өргөтгөхөд ашигтай нөхцөлийг хангана. Мөн үүний зэрэгцээ Хятадын Засгийн газраас төрөл бүрийн эрсдэл болон сорилтод хариу арга хэмжээ авч, бодлого зохицуулалт болон авах арга хэмжээний нөөц бололцоо хангалттай аж. Бид бүхэн G20 зэрэг индрээр дамжин, олон улсын нийгмийн макро бодлого зохицуулалт харилцаа холбоог эрчимжүүлнэ. Дэлхийн банк нь олон улсын эдийн засгийн байгууламж болсны хувьд мэдээллийг идэвхтэй дамжуулан, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлт болон өсөлтийг ашигтайгаар ахиулна гэжээ.
