Аравдугаар сарын 18-нд Гуанжөү хотын захиргааны төлөөлөгчид Сингапурын байгалийн шинжлэх ухааны Нань-Ян Их Сургуульд 2017 оны Хятадын гадаадад төгсөгчдийн солилцооны хурал буюу танилцуулан сурталчлах хурлыг зохион байгуулав.
Энэ арга хэмжээг БНХАУ-аас Сингапурт суугаа Элчин сайдын яам, Үндэсний гадаадын мэргэжилтний ажил хариуцсан газраас Сингапурт суугаа төлөөлөгчийн газар, Сингапурын Олон улсын мэргэжлийн боловсон хүчний солилцооны төв, Хятадуудын нийгэмлэг холбоо, аж ахуйн нэгжүүд дэмжиж, Сингапурт сурч байгаа Хятад оюутнууд, байгууллага нэгжийн албаны хүмүүс, орон нутгийн аж ахуйн газрын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцов.
"Хамт ажил үйлс эрхэлж, шинийг зохион бүтээх" цаг үеийн дуудлагыг дагаж, сурч төгссөнийхөө дараа эх орондоо ирж, ихийг бүтээхийг хуралд оролцсон албаны хүмүүс болон аж ахуйн нэгжийн төлөөлөл Сингапурт сурч буй Хятад оюутнуудад уриалсан байна.
Гадаадад төгсөгчдийг танилцуулах хурал болов
2017-10-19 16:49
Гадаадад төгсөгчдийг танилцуулах хурал 18-нд болов.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
