Гуних завгүй амьдар!
2015-12-28 18:21
Та саяхан найз залуугаасаа салаад гуниад сууж байж магадгүй, эсвэл найз нөхөдгүй нэг л ганцаардсан эмэгтэй яваад өөртөө л хань болоод явж байж болно. Ямар ч байсан та ганц олдох энэ амьдралыг гуниглаад хажуугаараа өнгөрөөж болохгүй шүү.
1. Алх, гүй, үсэр - Үргэлж хөдөлгөөнтэй бай!
Хөдөлгөөн бол амьдралын зөв хэв маягийн нэг гэдгийг хэн ч мэднэ. Нэг газраа битгий суугаад бай. Үргэлж гадуур явж шинэ хүмүүстэй танилц. Гэрийнхээ тавилгыг ч гэсэн байршлыг байнга өөрчилж гэрийнхээ энергийг өөрчилж бай.

2. Тэмдэглэлт баярыг сэтгэлээ гаргаад сайхан тэмдэглэ
Эргээд харахад дурсах дурсамжтай байна гэдэг хамгийн сайхан нь. Ирэх жилийн Халлоуныг мартагдахааргүй өнгрүүлээрэй

3. Зуны орой майханд хоноорой
Найзуудтайгаа ч бай, гэрийнхэнтэйгээ майханд хоновол сонирхолтой. Амттан ихийг аваад аймшгийн түүх ярьж суухаа мартаж болохгүй шүү.

4. Байгаль - таны нэгэн хэсэг
Байгаль эхэд тусал! Мод цэцэг тарь. Та л хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ? Амьтдад ч гэсэн тусалж яагаад болохгүй гэж?

5. Аяла
Шинэ ертөнцийг өөртөө нээ. Шинэ улс орон, хот, дурсгалт газар гээд л. Заавал гадагшаа гарах биш л дээ. Монгол орноороо аялж ч гэсэн болно шүү дээ. Замдаа зураг аваад, бичлэг хийхээ битгий мартаарай.

6. Амьдралыг өөрийн нүдээр хар
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн гэсэн бодолтой байж, өөртөө хэрэгтэй гэсэн бүгдийг хий. Өөрийн үзэл бодолд үргэлж үнэнч байгаарай.

7. Цуглуулгатай бол
Энэ нь үнэхээр их сонирхолтой. Яагаад гэвэл юуг ч цуглуулж болно. Чихэр, таваг, зоос, цаг гээд. Удаан хугацааны дараа таны цуглуулга маш их болсныг хараад та гайхах болно.

8. Дугуйн аялалд яв
Дугуйгүй бол дугуй аваад хүссэн газраа оч. Дээрээс нь турна, хөгжилтэй ч байх болно. Тун удахгүй Монгол орон минь дугуйн замтай болно гэсэн шүү.

9. Зур
Хаана ч байсан зур. Төсөөлөн бодох чадвараа хөгжүүл. Цаасан дээр, ханан дээр, духан дээрээ :D Бүх хүсэл мөрөөдлөө зур. Таны зурж чадах чадахгүй нь хамаагүй.

10. Амьдарч байгаадаа баяс!
Өглөө бүр орноосоо эрчтэй сэрж чадах хүн бол бид. Энэ үнэтэй амьдралыг бэлэглэсэн ээж аавдаа халуун дулаан үгс хэлж байгаарай. Зөвхөн өнөөдөр л амьдар мэт амьдар!

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
