solongonews
“Эрүүл далай тэнгис” хамтарсан аялал эхэллээ
2019-06-12 16:13
Хятад улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн далай тэнгисийн шинжлэх ухааны судалгааны төвийн “Эрүүл далай тэнгис” хамтарсан аялал эхлэв.

“Шинжлэх ухаан-3”, “Шинийг санаачлах-2” шинжлэх ухааны шинжилгээ судалгааны онгоц Чэндүгийн баруун далайн эргийн шинэ дүүргийн гарамд аяллаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа нь

Хятад улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн далай тэнгисийн шинжлэх ухааны судалгааны төвийн 2019 оны “Эрүүл далай тэнгис” аяллаа эхлүүлж, “Шинийг санаачлах-1”, “Шинийг санаачлах-2” ба “Шинжлэх ухаан-3”, “Туршилт-2” далай тэнгисийн дөрвөн шинжлэх ухааны шинжилгээ судалгааны онгоц Яньтай, Чиндао хийгээд Гуанжөүгээс нэгэн зэрэг аяллаа эхлүүлэв. Тэд Бүөхай тэнгис, Шар тэнгис, Хөх мөрний ам, Жүжян мөрний ам хэсгийн далайн оронд олон талын шинжилгээний ерөнхий чанартай хянан шалгалт хийж, экологийн гамшгийн судалгаа, далай тэнгисийн нөөцийг нээн хөгжүүлэх ба экологийн орчин нөхцөлийн хамгаалалтын үйл ажиллагаа өрнүүлэх бол “Эрүүл далай тэнгис”-ийн жишээ үзүүлэх төслийг түлхүү ахиулахад тоо баримтын өгөгдөл хангах аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл