Сурвалжлагч саяхан Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр: 2022 онд Хятад улсын аж үйлдвэрийн нийт нэмүү өртөг 40 их наяд юанийг давж, ДНБ-ний 33.2 хувийг бүрдүүлэв. Эдгээрээс боловсруулах аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг ДНБ-ний 27.7 хувийг эзэлж, боловсруулах аж үйлдвэрийн цар хүрээгээр 13 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдсэн байна.
Мэдээллийн дагуу Хятад улс аж үйлдвэрийн 41 гол ангилал, 207 дунд аж үйлдвэрийн ангилал, 666 жижиг аж үйлдвэрийн ангилалтай бөгөөд НҮБ-ын аж үйлдвэрийн ангилалд бүх аж үйлдвэрийн ангилалтай дэлхийн цорын ганц орон болох юм. 2022 оны дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтад 65 үйлдвэрлэлийн компани шалгарсан бөгөөд 70 мянга гаруй төрөлжсөн, тусгай болон шинэ жижиг, дунд үйлдвэрүүд байна.
Тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн 15.5 хувийг өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар, 31.8 хувийг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар эзэлж байна. Шинэ эрчим хүчний машин, фотоволтайкийн гаралт олон жил дараалан дэлхийд тэргүүлж, уламжлалт аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл хурдацтай явагдаж, үндэсний дэвшилтэт үйлдвэрлэлийн 45 кластер бий болжээ.
Түүнчлэн дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдтай явагдаж байна. Хятад улс тэргүүлэх технологи бүхий дэлхийн хамгийн том үүрэн холбооны сүлжээг байгуулж, улсын хэмжээнд 6.5 сая гаруй дата төвийн стандарт тавиурууд ашиглагдаж байгаа бөгөөд тооцоолох хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт ордог юм. Аж үйлдвэрийн гол аж ахуйн нэгжүүдийн гол үйл явцын тоон хяналтын түвшин 58.6 хувьд хүрч, дижитал судалгаа-шинжилгээ, дизайны хэрэгслийн нэвтрэлтийн түвшин 77 хувьд хүрэв.
