ӨМӨЗО-ы газарзүйн өвөрмөц байршил, Монгол Улс хоорондын олон жилийн хамтын ажиллагааны хөрс сууринд тулгуурлан, Монгол, Хятад хоёр орны байгаль экологийг хамгаалах, өвсний инновацийн хөгжлийг эрчимжүүлж хамтын ажиллагааны тавцанг бий болгох, өвс бэлчээрийн аж ахуйн бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, экологийн бүтээн байгуулалтын шинэ үр дүнг харуулах, бэлчээрийн аж ахуйн хөгжлийн үр дүн, жишиг хэрэглээг харуулах зорилго бүхий “Хятад-Монголын экспо-Тал нутаг-Өвсний аж ахуйн хөгжил шинэчлэл 2017” олон улсын чуулга уулзалт 2017 оны 9 дүгээр сарын 27-нд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн гуравдугаар давхарт зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Өвсний салбарын шинжлэх ухаан, технологийн инновацийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулга уулзалт “Инноваци, зохицуулалт, органик, нээлттэй, хамтдаа хөгжих бодлого” хэмээх гол сэдвийн дор зохион байгуулагдаж, эрдэм шинжилгээний судалгаа, хамтын ажиллагаа, салбарын хөгжил зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, мэргэжлийн түвшинд хамтын ажиллагааны хэтийн хөгжлийг судлан ярилцсан онцлог хурал боллоо.
