Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Алшаа аймгийн Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооноос санаачлан зохион байгуулж, Хятадын монгол хэлний сонин мэдээний сүлжээ, Алшаагйин Өдрийн Сонины Хорооноос хамтран зохион байгуулж буй Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийн бэлтгэл хугацаан дахь 7 төрлийн тэмцээний шагнал гардуулах ёслол 1 дүгээр сарын 10-ны өдөр Алшаа аймгийн төв Баянхотод боллоо.

Шагнал гардуулах ёслолд Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Алшаа аймгийн Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбоо зэрэг байгууллага нэгжийнхэн 7 төрлийн уралдааны төлөөлөгч нар оролцож, Алшаа •2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийн бэлтгэл хугацаан дахь Алшаа ардын дуу, онцгой авьяас, гэрэл зураг, товшуур хөгжим, ганган тэмээ, шүтээнт туурай, савардан бүжиг зэрэг 7 төрлийн уралдааны нэг, хоёр, гуравдугаар байранд тодорсон 31 бүтээлийн эздэд шагнал гардуулсан байна. Ганган тэмээний адилтгалын уралдаанд “Холбоо хүрэн” бүтээлээрээ тэргүүлсэн Алшаа зүүн хошууны Цогтхүрээ сумын Дундгол суурингийн тэмээчин Машбат:
- Хятад улсын монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг Алшаа хотод зохион байгуулагдах болсон нь тэмээт нутгийн байгаль, хүн ардын амьдрал зан үйл, соёл иргэншлийг дэлхийд таниулах маш сайхан алтан боломж болох нь гарцаагүй. Үдэшлэгийн олон төрлийн агуулгыг багтаасан уралдаан тэмцээн нь Алшаа нутгийн гоо сайхан, авьяаслаг ард түмний сэтгэлийг шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадагшаа ухуулан танилцуулах завшаан олгож байгаад баяртай байна. Мөн тэмээгээрээ бахархахгүй байхын аргагүй юм. Иймээс ганган тэмээний уралдаанд оролцсон. Шалгаруулалтын явцад нутгийн айл аймаг, ах дүү, төрөл садан, найз нөхөд их дэмжсэн хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.






