solongonews
Хятадын ядуурлаас ангижруулсан туршлагыг судлав
2020-10-17 20:18
Хятадын ядуурлаас ангижруулсан туршлагыг судлав.

Хятадын ядуурлыг бууруулах үндэсний 7-р өдөрлөг болон НҮБ олон улсын хэмжээнд ядуурлыг бууруулах 28-р өдөрлөг тохио үеэр 100 гаруй орноос хүрэлцэн ирсэн улс төрийн намын 400 гаруй төлөөлөгч, Хятадад суугаа Элчин, зөвлөхүүд, эрдэмтэд Фүжянь мужийн Фүжөү хотод интернэтээр болон бодит арга хэлбэрээр дамжин ХКН-ын төв хорооны холбоо барих газар болон ХКН-ын Фүжянь мужийн хорооноос хамтран зохион байгуулсан ядуурлаас ангижруулах хийгээд улс төрийн намын хариуцлагын олон улсын онолын симпозиумд оролцов.

Хуралд оролцсон зочид ядуурлаас ангижруулах хийгээд хүн төрөлхтний тогтвортой хөгжил, Хятадын ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагаа хийгээд олон улсын ядуурлыг бууруулах салбар зэрэг сэдвээр судлан хэлэлцэж, ядуурлыг бууруулсан туршлагаа хуваалцсан байна. Элчин сайд нар ХРТТ-ид тусгай ярилцлага өгөхдөө: Ядуурлаас амжилттай  ангижруулсан Хятадын загвар нь дэлхийн бусад оронд туршлага хангасан. Хятад улстай цаашид хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Пакистанаас Хятадад суугаа Элчин сайд Мойн Хак Хятадын ядуурлаас ангижруулсан товойм амжилтын талаар хэлэхдээ, “Хятадын туршлагаас суралцах шаардлагатай байна. Ядуурал бол бүх хүн төрөлхтөнд тулгарч байгаа өрсөлдөөн сорилт юм. Маш олон орны хэчнээн мянган хүмүүс ядуу зүдүү амьдарсаар байна. Бид эрхбиш ядуурлаас ангижруулах ажлыг үндэсний бодлогын тэргүүн чухал байранд тавьж, тодорхой зорилт боловсруулах шаардлагатай байна. Энэ бол олон талаар зэрэг хэрэгжүүлэх стратеги байж, бас тогтвортой үргэлжлэх явц юм” гэжээ.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл