solongonews
Үндэстний цөөнхийн IX удаагийн спортын уламжлалт наадам өндөрлөв
2017-07-15 22:13
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Өвөр Монголын Үндэстний цөөнхийн IX удаагийн спортын уламжлалт наадам өнөөдөр буюу 7-р сарын 15-нд Хөлөнбуйрын хотын Спортын ордонд амжилт дүүрэн өндөрлөлөө.

         Хөххот, Бугат, Хөлөнбуйр зэрэг 12 хотын 1900 гаруй төлөөлөгчид ширүүн өрсөлдсөн үндэстний энэхүү наадам нь Өвөр Монголын хурдан морины уралдаан, бөх, нум сум харваа, шатар, Хятад маягийн бөх зэрэг үндэстний спортын томоохон үйл ажиллагаа бөгөөд соёл урлагийн тоглолтыг ч хамарч, үндэстний соёлыг улам хөгжүүлэн төгөлдөржүүлж байдаг. Дараагийн арав дахь наадам нь 2021 онд Улаанцав хотод зохион байгуулагдах болно.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл