solongonews
“Чоно сүлд” ирэх онд дэлгэцэнээ гарна
2014-12-01 09:52
“Чонон сүлд” кино нь Дундад улсын нэрт жүжигчин Фэн Шаофэнгийн тоглосон Жэнь Жэнь гэх дүр хээр тал чонон сүрэгтэй тааралдсан явдлаар үлгэрээ эхлүүлсэн байна.

 

Оскарын шагналыг олон удаа хүртсэн Францын нэрт кино найруулагч Я Ке Ану-ийн найруулсан “Чоно сүлд” Хятад хэлний 3D кино ирэх оны цагаан сарын шинийн нэгний өдөр дэлгэцнээ гарах тухай саяхан Бээжинд зарлалаа. Энэ киног хийсэн Зүн Ин группийн захирал Ла Пэйкан хэлэхдээ: “Энэхүү кино нь Дундад улсын ард иргэдийн бахдал болох юм” гэв.

“Чонон сүлд” кино нь Дундад улсын нэрт жүжигчин Фэн Шаофэнгийн тоглосон Жэнь Жэнь гэх дүр хээр тал чонон сүрэгтэй тааралдсан явдлаар үлгэрээ эхлүүлсэн байна. Үлгэр нь хүн, чонын байлдаан, мөн Жэнь Жэнь болон бэлтрэгийн харилцан бие биедээ найдаж үхэлтэй тэмцсэн дүр зургийг илэрхийлсэн байна. Жүжигчин Фэн Шаофэн тухайн үеэ эргэцүүлэхдээ: “Найруулагч намайг чононы үүрт оруулахад 20 чоно л байсан, эдгээр чононууд надад хөөрхөн нохой шиг л харагдаж, тэднийг илж тоглоход эдгээр чононууд ч миний хүзүү хацрыг үнсэж маш гоё санагдаж байсан” гэлээ. Тэрбээр бас хэлэхдээ кино зураг авалтын явцад нэг чоно түүнтэй маш их дасаж, зөвхөн Фэн Шаофэнгийн өгсөн хоолыг л иддэг” гэж байлаа.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл