solongonews
Хятадын Үйлчилгээ худалдааны экспорт импорт 23.7 хувиар өссөн байна
2016-05-15 16:09
Синьхуа Агентлагийн мэдээ

Сэтгүүлч 14-ний өдөр Худалдааны яамнаас мэдээлэхдээ, энэ оны 1-р улиралд Хятадын Үйлчилгээ худалдаа үргэлжлэн өсөх халдлагатай байна. Үйлчилгээний экспорт импортын хэмжээ 1 триллион 221 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 23.7 хувиар өсжээ.

Худалдааны яамны бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1-р улиралд үйлчилгээний экспорт 428 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.5 хувиар өсжээ. Импорт 793 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 37.3 хувиар өсжээ. Үйлчилгээ худалдааны гадаад худалдаанд эзлэх хувийн жин үргэлжлэн дээшилж байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, оны эхний 4 сард Хятадын аж ахуйн нэгжийн аутсорсингийн гэрээний үнийн хэмжээ 276 тэрбум гаруй юаньд хүрсэн байна.      

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл