
УТЗЗ-ний БХХ-ны гишүүн, Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпорацын 5-р хүрээлэнгийн саран дээр шинжилгээ хийх хиймэл дагуулын ажлыг удирдах төвийн дарга бөгөөд ерөнхий зохион бүтээгчдийн зөвлөх Е Пэйжянь 3 дугаар сарын 1-нд ярилцлага өгөхдөө, саран дээр шинжилгээ хийх Хятадын IV шатны төслийг удахгүй эхлүүлэх гэж байгааг мэдэгджээ.
Төлөвлөгөөний дагуу Чан-Э V дагуул энэ оны эцсээр саран дээр шинжилгээ хийж, "сарыг тойрох, саран дээр бууж, буцах" үүргээ биелүүлж, саран дээр шинжилгээ хийх Хятадын 3 дахь шатны ажлыг дуусгах юм. Хятад улс энэ ажлаа цаашид үргэлжлүүлж, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх Чан-Э IV дагуулыг 2018 онд хөөргөх болно.
Е Пэйжяний танилцуулснаар, Хятад улс саран дээр шинжилгээ хийх IV шатны ажилдаа сарны умард, өмнөд хоёр туйлд шинжилгээ хийх зэрэг чухал төслүүдийг биелүүлэх юм байна.
