solongonews
Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа
2018-08-03 21:25
7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзаж, талууд ажил хэргийн уулзалт хийв.


Ноён Рэнь Минхуй ДЭМБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар танилцуулаад хэлсэн үгэндээ, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэнд, эмнэлгийн салбарт онцгой ач холбогдол өгдөг бөгөөд энэ удаад "Дэлхийн Хепатитын өдөр"-ийг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь ДЭМБ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болж байна. Олон жилийн туршид, Хятад Улс ДЭМБ-ын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдаж ирсэн. Хятад Улс Монгол Улсын чухал хөрш орны хувьд, Монгол Улс ДЭМБ хоорондын хамтын ажиллагаанд нааштай үүрэг гүйцэтгэж, Монголын ард түмэнд хүрэх үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Элчин сайд Шин Хаймин "Дэлхийн Хепатитын өдөр"-ийг Монгол Улсад амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн, эрүүл мэнд, эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа улам бүр хөгжсөөр байна. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон Монголын талын Эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Хятад Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд дэмжиж үзүүлж, ДЭМБ-аас Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн, Монголын ард түмнийг улам бүр эрүүл энх аз жаргалтай байлгах болно гэв.

Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй оролцов. "Дэлхийн Хепатитын өдөр"-ийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг бөгөөд ДЭМБ-аас 2018 оны энэ өдрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын Улаанбаатар хотод "Хепатитыг илрүүлье, эмчилье" уриан дор зохион байгуулж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл