solongonews
БНХАУ-аас спортын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1.5 их наяд юаньд хүргэнэ
2019-01-17 10:54
БНХАУ-аас спортын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1.5 их наяд юаньд хүргэх юм байна.

   БНХАУ 2020 он гэхэд спортын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 1.5 их наяд юаньд хүргэнэ гэж Хятадын Спортын ерөнхий газрын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооноос гаргасан төлөвлөгөөнд мэдээлэв.

Олон нийтийг хамарсан усан спорт, задгай талбайн спортын төрлүүд болон эрүүл мэндэд эерэг нөлөөтэй марафон гүйлт зэрэг төрлийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах тухай уг төлөвлөгөөнд тэмдэглэсэн байна. Мөн 2022 онд Бээжин хотноо зохион байгуулах Өвлийн Олимпийн наадам нь өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэх аж.

Төлөвлөгөөнд тэмдэглэснээр хүн амын эрүүл мэндийг сайжруулах үүрэг амлалтыг хэрэгжүүлэх зорилгоор олон нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх байгууламжийн тоог нэмэгдүүлэх юм байна. 

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын Засгийн Газрын албан ёсэы сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл