Ли Кэчян Израилын шинэ Ерөнхий сайд Беннеттэд баярын мэндчилгээ илгээжээ
2021-06-21 20:39
Ли Кэчян Израилын шинэ Ерөнхий сайд Беннеттэд баярын мэндчилгээ илгээжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян 6-р сарын 21-нд Нафтали Беннетттэй утсаар ярьж, Израиль Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ.
Ли Кэчян баярын захиандаа:
Хятад, Израилийн харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, олон салбарын бодит хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж байна. Хятадын засгийн газар Израилтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч, Израилтай харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүх түвшний найрсаг солилцоог өргөжүүлж, Хятад, Израилийн шинэлэг, иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
