solongonews
Зуны Давосын форум таван жилийн дараа Тяньжинь хотод дахин зохион байгуулагдах боллоо
2023-06-26 11:34
Зуны Давосын форум таван жилийн дараа Тяньжинь хотод дахин зохион байгуулагдах боллоо.

    Арван дөрөв дэх удаагийн Зуны Давосын форум 27-ноос 29-нд Тяньжинь хотноо болно. Энэ форумд дэлхийн 100 шахам улс орон, бүс нутгийн 1500 гаруй улс төр, бизнесийн төлөөлөгч, эрдэмтэд оролцох болно. Энэ бол дөрвөн жилийн дараа Хятадад тус форумыг дахин эхлүүлж, таван жилийн дараа Тяньжинь хотод дахин зохиож буй явдал юм.

- Цар тахлын улмаас энэ форумыг гурван жил дараалан хойшлуулсны дараа дахин Тяньжинь хотод зохион байгуулахаар болсон байна. Энэ нь бидний нэр төр, үүрэг хариуцлага хүнд байгааг мэдрүүлж байна гэж Зуны Давосын форумын Тяньжиний бэлтгэл зохицуулах хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Тяньжин хотын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ю Пэнжөү хэлсэн байна.

Ю Пэнжөүгийн үзэж байгаагаар энэ жил энэ форумыг зохион байгуулахын ач холбогдол нь доорх гурван тал байдаг. Олон улсын нөхцөл байдлын талаас нь авч үзвэл, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар бүх давхаргынхан зуны Давосын форумын дуу хоолой, дохио, хүлээлтээр дүүрэн байна. Хятадын дотоодын нөхцөл байдлын үүднээс авч үзвэл, Хятадын эдийн засаг хөгжил сайтай байна. Энэ оны дундуур болох Зуны Давосын форумын үеэр Хятадын дуу хоолой, санаа, арга хэмжээ, төлөвлөгөө дэлхий нийтийн анхаарлыг татах болно. Тяньжинь хотын хөгжлийн чиг хандлагын талаас нь авч үзвэл Тяньжиний өндөр чанартай хөгжил эхэлж, хичээл зүтгэл гаргахад энэ форум нь Тяньжиний дүр төрх, хотын засаглалын түвшинг харуулах чухал боломж байх болно гэж үзсэн байна.

   Энэ жилийн Зуны Давосын форумын гол сэдэв " Бизнес эрхлэлт: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч" байхаар тодорхойлогдоно гэж ойлгож байна. Дэлхийн эдийн засгийн форумын Их Хятадын бүсийн дарга Чэнь Лимин:

- Энэ сэдвийг тогтоосон зорилго нь өөрчлөлт шинэчлэлтийн эрин үед бизнес эрхлэх, бизнесийн эрч хүч нь шинэлэг сэдэв болж, эдийн засгийг сэргээх арга замуудыг судлахад чиглэсэн юм гэж хэллээ.

- Бид энэ зорилгыг урагшлуулахын тулд өсөлтийг дахин сэргээх, дэлхий дахины нөхцөл дэх Хятад улс, эрчим хүчний шилжилт ба материал хангамж, байгаль, цаг агаарыг хамгаалах, COVID-ийн дараах хэрэглэгчдийн чиг хандлага, инновацыг хэрэгжүүлэх гэсэн зургаан сэдэв бүхий агуулгаар зохион байгуулахаар болжээ.Энэ зургаан гол агуулгын эргэн тойронд энэ жил 170 орчим форум зохионо гэж Чэнь Лимин хэлсэн байна.

Зуны Давосын форумыг зохион байгуулахдаа олон хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд Хятадын үндэсний түвшин, Тяньжинь хотын үзэл бодолтой холбогдуулан гүнзгийрүүлэн ярилцаж, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлдэг гэж Чэнь Лимин танилцуулсан байна.

Энэхүү удаагийн форумыг зохион байгуулахын тулд Тяньжинь хот энэ оны 01-р сарын 28-наас эхлэн бэлтгэл ажлыг хийсэн гэж мэдээлж байна. Үүнээс гадна соёлын үдэш, урлаг, технологийн үзэсгэлэн, соёлын аялал, аж үйлдвэрийн аялал зэрэг тусгай үйл ажиллагааг форумын үеэр ч зэрэг зохион байгуулах болно.

Зохиогч: ЛИ КҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл