solongonews
Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 56.6 хувь нэмэгджээ
2023-05-10 09:54
Эхний улиралд Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 56.6 хувь нэмэгджээ.

Энэ оны эхний улиралд Хятадын аялал жуулчлалын үйлчилгээ ихээхэн сэргэж, импорт, экспортын нийт дүн 337.63 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.6 хувь нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Үүнээс экспорт өнгөрсөн оны мөн үеэс 38.4 хувь нэмэгдэж, импорт 58 хувьд нэмэгджээ.

Хятадын Худалдааны яам 09-ний өдөр эхний улиралд Хятадын үйлчилгээний худалдаа өсөлтийн чиг хандлагыг хадгалсаар байсан тухай мэдээлэл гаргажээ. Нийт импорт экспортын хэмжээ 1584.01 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувь нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Мэдлэгт суурилсан үйлчилгээний худалдааны хувь хэмжээ өссөн нь гол онцлог. Эхний улиралд мэдлэгт суурилсан үйлчилгээний импорт, экспорт 694.7 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувь, үйлчилгээний нийт импорт, экспортын 43.9 хувийг эзэлж,өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.Үүнд, мэдлэгт суурилсан үйлчилгээний экспорт 415.57 тэрбум юань байж,хамгийн хурдан өсөж буй салбар нь даатгалын үйлчилгээ байсан бөгөөд 276.4 хувь нэмэгдсэн байжээ.

Зохиогч: ШЕ ШЫЯАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл