solongonews
Хятад улс далай тэнгисийг ажиглах шинэ хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-10-25 10:54
Хятад улс далай тэнгисийг ажиглах шинэ хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

2018 оны 10-р сарын 25-ны өдрийн 06 цаг 57 минутад Хятад улс далай тэнгисийг ажиглаж, судалгаа явуулах зорилгоор Хятад улс “Haiyang-2B” хиймэл дагуулыг хөөргөж, тойрог замд амжилттай оруулав.

Уг хиймэл дагуулыг Хятадын Шань Ши мужийн баруун хойд нутагт оршдог Тай Юань сансрын буудлаас "Чанжэн-4" зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 6 цаг 57 минутад хөөргөжээ. Хэсэг хугацааны дараа хиймэл дагуул орох ёстой тойрог замдаа амжилттай орж байрласан байна.

“Haiyang-2B”-ыг цаг уурын өөрчлөлт, усны гадаргуугийн төлөв байдал, усны хэм болон өнгөний өөрчлөлтөд ажиглалт явуулахад ашиглах бөгөөд уг хиймэл дагуул байгалийн гамшгийг урьдчилан таамаглахад маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой аж.

Үүнээс гадна, хиймэл дагуул хөлөг онгоцуудыг таних болон далайн усны хөвүүр тэмдгүүдийн талаар мэдээлэл цуглуулах үйлдэлтэй учраас далай тэнгист янз бүрийн судалгаа явуулах ажилд ихээхэн тусална.

“Чанжэн” ангиллын зөөгч пуужингийн хувьд энэ нь 288 дахь удаагийн хөөргөлт болжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл