Зам тээврийн яамны дэд сайд Лю Шяомин хэвлэлийн бага хурал дээр:
- Сүүлийн жилүүдэд Хятадын зам нэвтрүүлэх сүлжээний ерөнхий цар хүрээ болон чанар чансаа бодитой дээшилж, эдийн засаг, нийгмийн эрүүл тогтвортой, хурдтай хөгжилд дорвитой үйлчлэн дэмжсэн байна гэж хэллээ.
Лю Шяомин:
- 2019 оны эцсийн байдлаар нийт Хятад улсын хэмжээнд 139 мянган км урт төмөр зам ажиллаж, үүнд хурдны төмөр зам 35 мянган км-т хүрч, дэлхийд тэргүүлсэн байна. Авто замын урт 5 сая 13 мянган км-т хүрч, үүнд хурдны зам 150 мянган км-т хүрч дэлхийд тэргүүлсэн. Үйлдвэрлэлийн терминалын 23 мянган зогсоолтой. Үүнд 10 мянган тонноос дээших хүчин чадалтай зогсоол 2520-д хүрч, дотоод усан замын урт 127 мянган км-т хүрснээр дэлхийд тэргүүлсэн байна гэж танилцууллаа.
Тээврийн үйлчилгээний хувьд ачаа тээвэрийн үйлчилгээний бодит хүчин чадал тасралтгүй дээшилж, эн тэргүүнд хотын олон нийтийн зам нэвтрүүлэх чиглэлийг хөгжүүлж, зам тээврийн үндсэн үйлчилгээ жигд байх түвшин хурдтай дээшилж, олон нийтийн өндөр чанартай аяллын эрэлт хэрэгцээг аажмаар хангаж, шинэ салбар, шинэ загварууд тасралтгүй гарч ирсээр байна.
