Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас 28-нд мэдээлэхдээ саяхан Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Худалдааны яам хамтран “Хөнгөн аж үйлдвэрийг тогтвортой нэмэгдүүлэх ажлын хөтөлбөр /2023-2024 он/”-ийг нийтэлж, чухал арга хэмжээ авч хөнгөн аж үйлдвэрийн тогтвортой нэмэгдлийг ханган, ирэх оны сүүлчээс өмнө 20 сая юаниас дээш орлоготой хөнгөн аж үйлдвэрийн орлогыг 25 их наяд юань хүргэхээр чармайх болно гэж дэвшүүлжээ.
Тус төсөлд чухал салбарыг тогтвортой байлгаж, гол гол бүс нутгийн нөлөөг бүрэн харуулж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг хийж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний үр ашгийг дээшлүүлэн, хэрэглээний шаардлагыг нэмэгдүүлэх болно. 2024 оны сүүлээр 20 сая юаниас дээш орлоготой хөнгөн аж үйлдвэрийн орлогыг 25 их наяд юань хүргэхээр чармайж, 30 сая юаниас дээш орлоготой 50 аж ахуйн нэгжийг хөгжүүлж, олон олон жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжиж, хямд үнэтэй сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгээ дурджээ.
