Энэ жил зуншлага үр тарианы ургацыг нэмэгдүүлэхийг хичээнэ.

Энэ оны нэгдүгээр төв баримт бичигт үндэсний хүнсний аюулгүй байдлыг тууштай хамгаалж, их хэмжээний ядуурал руу буцахгүй гэсэн "хоёр үндсэн зарчмыг" дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын үндсэн зорилтыг 1.8 тэрбум мү(15мү=1га) тариалангийн талбайн улаан шугамыг чанд мөрдөж, үр тарианы тариалангийн талбайг тогтвортой, гарцыг 0.65 их наяд килограммаас дээш байлгахыг баталгаажуулна.
Бодит байдлаас харахад Хятадын үр тарианы үйлдвэрлэл долоон жил дараалан 0.65 их наяд кг-аас дээш тогтворжиж, хүнсний аюулгүй байдал баталгаажсан ч сэтгэлийн амар амгалан биш. Тухайлбал, цаг уурын гамшгийн нөлөөгөөр 2021 онд намрын үерт нэрвэгдсэн их хэмжээний талбайд улаан буудайны тариалалт хойшилж, Хэбэй, Шаньси, Шаньдун, Хэнань, Шааньси зэрэг таван мужид 110 сая мү (15мү=1га) улаан буудай хагас сар орчим хоцорч тариалж, энэ нь улаан буудай тариалсан талбайн 1/3 хувийг эзэлдэг.
Ийм байдал урьд өмнө тохиолдож байгаагүй төдийгүй энэ жил ч нөлөөлнө. Хөдөө аж ахуйн төв газрын дарга Тан Рэньжянь хэлэхдээ, энэ жил зуны үр тарианы их хэмжээний ургац хураахад 100 орчим хоног үлдээд байна. Одоо шаргуу хөдөлмөрлөсний эцэст өвлийн улаан буудай тариалах талбай үндсэндээ өнгөрсөн жилийнхтэй ижил, гэвч суулгацын өсөлтийн нөхцөл байдал маш төвөгтэй байж зуны үр тарианы арвин ургац хураах нь урьд өмнө байгаагүй сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Дараа нь бид улаан буудайн талбайн менежмент, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хаврын хагалгааны бэлтгэл ажлыг онцгой хүчээр хийх зэрэг гурван талаас гардан хийж, үйлдвэрлэлээ дээд зэргээр сэргээж, зуны үр тариаг хадгална гэжээ.

Тариаланчид үр тариа тарьж орлого олж чадвал үндэсний хүнс аюулгүй болно гэдгийг ч онцолсон. Энэ онд тариаланчдын үр тарианы орлогын баталгааны механизмыг ахиулж, боловсронгуй болгож, тутарга, улаан буудайн худалдан авах доод үнийг зохих ёсоор нэмэгдүүлж, эрдэнэ шиш, шар буурцаг үйлдвэрлэгчдийн татаас, тутаргын татаасын бодлогыг тогтворжуулж, зардлын даатгалыг бүрэн хэрэгжүүлнэ гэжээ.
