solongonews
Зүүн хойд Азийн экспоны гэрээний хөрөнгө оруулсан хэмжээ 55.58 тэрбум юаньд хүрэв
2019-08-29 16:23
Зүүн хойд Азийн экспоны гэрээний хөрөнгө оруулсан хэмжээ 55.58 тэрбум юаньд хүрсэн байна.

     Арван хоёр дахь удаагийн Хятад улсын Зүүн Хойд Азийн экспо энэ сарын 27-ны өдөр Чанчүнь хотноо хаалтаа хийв. Тус удаагийн экспод 109 улс болон бүс нутгаас ирсэн 30 мянга гаруй гадны худалдаачид хуралд оролцож, орон нутгийн засгийн газар, арилжаа худалдааны нийгэмлэгийн зохион байгуулалт 20 гаруй төрлийн хамтран ажиллах гэрээ хэлэлцээр буюу санамж бичигт гарын үсэг зурав. 93 гэрээ байгуулсан төсөл, гэрээний хөрөнгө оруулсан хэмжээ 55.58 тэрбум юаньд хүрсэн байна.

Мэдээгээр тус удаагийн Зүүн Хойд Азийн экспо Хятад улсын дотоод, гадаадын эдийн засаг, арилжаа худалдааны 218 төлөөлөгчдийн бүлгэмийг татаж, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 49 нь хуралд оролцлоо. Үзэсгэлэнг үзсэн хүний тоо 130 мянгыг давж, гадаад худалдааны хэмжээ 728.67 сая юаньд хүрсэн байна. Аж үйлдвэрийн тархцаас үзвэл үйлчилгээний салбар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, эм эмнэлэг эрүүл мэнд, төмөрлөг, барилгын материал, машин тэрэг, мөн жижиг сэлбэгийн төрөл зүйл  гэрээний хөрөнгө оруулсан хувь хэмжээний ихэнхийг эзэлж байна.

Тус удаагийн экспод хамтын ажиллагааны тогтолцоог байгуулахыг чухалчлав. Анхдугаар удаагийн Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурал эдийн засаг, арилжаа болон хөрөнгө оруулалт, харилцан холбогдож харилцан нэвтрэлцэх, экологийн цэвэр энерги, соёл, аялал жуулчлал зэргийн тойронд хамтран ажиллах тухай зөвшилдөв. Бүх Хятад улсын орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид “Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурлын Чанчүний нэгдсэн санал”-ыг хамтдаа батлав. 19 дэх удаагийн Засгийн газрын зөвлөгөөний коммиссын сайд нарын чуулганы хуралд “Чанчүний тунхаг”-ийг нийтэлж, бүх талын хамтдаа цогцолж чөлөөтөй нээх бүс нутгийн арилжааны хөрөнгө оруулалтын орчныг дахин дурдан хэлэлцэхийг амласан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл