solongonews
Хөхнуур Төвдөд анааш тэжээн үржүүлж дэлхийн өндөр амжилтад хүрчээ
2017-04-07 09:44
Хөхнуур Tөвдийн өндөрлөгийн зэрлэг амьтны парк анх удаа анааш тэжээн үржүүлж амжилт гаргасан тухайгаа 4 дүгээр сарын 6-ны өдөр тус парк танилцуулжээ.

Өнөөдөр болтол дэлхийн хэмжээнд хамгийн өндөр далайн түвшнээс дээш өргөгдсөн газарт анааш тэжээж амжилт гаргасан тэмдэглэл болно. Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зэрлэг амьтны парк нь Хөхнуур Төвдийн Шининд байрлаж, далайн түвшнээс 2300 метр өндөрт өргөгдсөн аж. Хөхнуур Төвдийн өндөрлөгт цар хүрээгээрээ хамгийн том зэрлэг амьтны парк бөгөөд одоо уг паркад 127 төрлийн 3000 гаруй амьтан үржүүлж байгаа бол Хятадын цорын ганц ирвэс тэжээн үржүүлэх суурин энд байрладаг байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл