solongonews
Гадаадын удирдагчид, зочид төлөөлөгчид Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг сайшааж байна
2019-05-17 22:31
Гадаадын удирдагчид, зочид төлөөлөгчид Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг сайшааж байна.

Зуны тэргүүн сараар цэцэг модод яралзан жигдэрч, түмэн зүйл өнгө булаалдан дэлгэрнэ. Энэ сарын 15 – 22-ны өдрүүдэд Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал "Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ба хувь заяаны цогц нэгдэл" уриан дор Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Азийн 47 улс орон, бүс нутаг, 5 тивийн зочид төлөөлөгчид нэг дор хуран чуулж, соёл иргэншлийн хөгжлийн замыг хамтдаа зөвшилцөн, хамтын ажиллагаа, хамтдаа хожих төлөвлөгөөг хэлэлцэж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүй хамтдаа бүтээх болно.

Одоогийн байдлаар дэлхий ертөнцөд засаглал, итгэл найдвар, энх тайван, хөгжил зэрэг "Дөрвөн үндсэн алдагдал"-ын хүнд сорилтууд тулгараад байгаа бөгөөд “Соёл иргэншлийн сөргөлдөөн”, “Соёл иргэншлийн давуу шинж” зэрэг буруу яриа хэлцлийн зөрчил дэгдээд байна. Адил бус соёл иргэншлийн хоорондын сөргөлдөөн эсвэл яриа хэлцэл, зөрчил эсвэл хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаны цогц нэгдлийн эрин үеийн чухал анхаарах асуудал болоод байна. Тус уулзалт хуралд оролцсон гадаадын удирдагчид, зочид төлөөлөгчдийн үзэж буйгаар, энэхүү уулзалтын хугацаанд “Эрин үеийн асуулт”-д хариулт өгч, шийдлийн төлөвлөгөөг боловсруулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгоход “Соёл иргэншлийн хүчин зүйл”-ийн нэгдлийг ахиулах аж.

“Эрин үеийн асуулт”-ын хариулт

Өнөө үед дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршил, соёлын олон янз байдал, нийгмийн мэдээлэлжсэн байдал гүнзгий хөгжиж, хүний нийгэм найдвараар дүүрэн байна. Үүний зэрэгцээ олон улсын чиг хандлагад тогтворгүй, тодорхой бус байдал илт хурц байж, дэлхийн хэмжээний сорилтууд хүн төрөлхтөн хүчтэй нүүрлээд байгаад дэлхийн нийт улс орнууд сэтгэл зүтгэлээ нэгтгэн, хамтдаа даван туулах шаардлагатай юм.

Иймэрхүү бэрхшээлтэй асуудалд хандан Камбож улсын хаан Сихамони онцлон тэмдэглэхдээ, “Өнөө цагт хамгийн тулгамдсан зорилт нь Ази тив цаашлаад дэлхийн хүн төрөлхтний хувь заяаны хариуцлагын мэдрэмжийг бэхжүүлэх явдал, чин шударгаар хандан, харилцан хүндэтгэж, сэтгэн бодохыг дэмжин, харилцан суралцах нөхцөл байдлыг бий болгож, Азийн хөгжлийн явцыг хамтдаа ахиулах ёстой” гэжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Алимов хэлэхдээ, “Азийн соёл иргэншлийн ярилцлага нь хүн төрөлхтний хамтын хүнд асуудлыг шийдвэрлэхэд туслах бөгөөд олон улсын терроризм, хэт давралт, мансууруулах бодисын наймаа, уур амьсгалын өөрчлөлт зэргийг багтаахын зэрэгцээ харилцан хүндэтгэх үндсэн дээр суурилсан яриа хэлцлийг өрнүүлж, аюулгүй байдал, эдийн засаг, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг үр дүнтэйгээр эрчимжүүлэн, Азийн эх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгох болно” гэжээ.

Сүүлийн үед зарим улс орнууд "соёл иргэншлийн зөрчилдөөн", "соёл иргэншлийн маргаан" –ы улиг яриаг үүсгэж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовоосон асуудал болоод байна. Тус уулзалтын нээлтийн үеэр Грекийн ерөнхийлөгч Павлопоулос хэлэхдээ, “Соёл иргэншлийн зөрчилдөөн нь буруу яриа хэлцэл, жинхэнэ соёл иргэншил нь зөрчилдөөн үүсэхгүй, жинхэнэ соёл иргэншил яриа хэлцэл хийх болно” гэжээ.

ЮНЕСКО-гийн Түүх, яриа хэлцлийн хэлтсийн дарга Муса Иерер үзэж буйгаар, “соёл иргэншил хооронд харилцан хүндэтгэх нь яриа хэлцлийн хаалганы түлхүүрийг нээж, бид ялгаварлан гадуурхалт, дайсагнасан байдлаа орхин, соёл иргэншлийн зөрчилдөөнийг эрс эсэргүүцэж, нээлттэй, багтаамжтай сэтгэлээр бусад соёл иргэншлийг хүлээн авах ёстой” гэжээ

Ливаны "Арабчууд нүдэн дэх Хятад орон" вэбсайтын захирал Махмуд Риг хэлэхдээ, “энэхүү сёол иргэншлийн ярилцлагын хурал нь маш их ач холбогдолтой юм.  Хүн төрөлхтний харилцаа нь "Тэг болон тоглоом" биш, соёл иргэншлийн хоорондын яриа хэлцэл нь ялгаварлалт, үл ойлголцлыг арилгах бөгөөд харилцан үйлчлэлийн бүтээмжийг сайжруулж, сайн сайхан амьдрал ахуйг бий болгох юм” гэжээ.

 “Соёл иргэншлийн хүчин зүйл”-ийн нэгдэл

Хамтын сорилтуудыг даван туулж, илүү сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэхэд эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хүч шаардлагатай, мөн соёл иргэншлийн хүчин зүйл шаардлагатай юм. Азийн улс орнууд уул усаараа залгалдан, ойр дотно байж, түүхэн ижил нөхцөл байдал, адил хүсэл мөрөөдөлтэй байдгаас ямар ч хүчин зүйл саад болж чадахгүй. Бээжингээс эхлэн, мөрөөдлийн хүч нь одод тэнгэрт түгэх мэт нэгдэн, Азийн соёл иргэншлийн сайн сайхан ирээдүйг гэрэлтүүлэх болно.

Өмнөд Солонгосын Зүүн Азийн Энх Тайвны Институтийн ерөнхийлөгч Ким Санг-По Азийн соёл иргэншлийг нисдэг тэргээр жишээлсэн байна. “Азийн соёл иргэншил нь нэг нисдэг тэрэгтэй адил, нисдэг тэрэгний гол хэсэг нь Азийн ард түмэн, зүүн талын далавч нь улс төрийн эв нэгдэл, баруун тал нь эдийн засгийн хамтын ажиллагаа, энэ удаагийн хурлаас эхлэн хөөрсөн” гэжээ.

Катарын соёлын төвийн судалгааны хэлтсийн эрхлэгч Надиа Мудасика, “Ази нь соёл иргэншлийн баялаг нөөцтэй, Орос соёл иргэншлээс Перс, Арабын соёл иргэншил, Аризаны соёл иргэншил хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын зохион байгуулсан Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурал нь бүхий л Азийн соёл иргэншлийн харилцааг ахиулан, ард түмэн хоорондын орон зайг ойртуулах болно. Үүний зэрэгцээ Азийн улс орнууд дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хөдөлгөх хүч болж байгаа бөгөөд Азийн соёл иргэншил хоорондын яриа хэлцэл нь ч эдийн засгийн хөгжил болон харилцаанд идэвхтэй үйлдэл үзүүлэх болно” гэсэн байна.

Ангиллын Зүүн Азийн Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга McCain, “Соёл иргэншил хооронд яриа хэлцэл хийх нь маш чухал, сорилтуудыг даван туулах цорын ганц зам нь хүн төрөлхтний цогц нэгдлийн үйл ажиллагаа юм” гэжээ.

“Хамтын сайн сайхан”-ыг эрэлхийлэх

Аль нэгэн төрлийн соёл иргэншил бүгд сайн сайхны дээж, аль аль бүтээлч гоо сайхныг харуулж байдаг. Эртнээс өнөөг хүртэл яриа хэлцэл соёлын харилцан нэгдэл, хүмүүнлэгийн солилцоо, Азийн соёл иргэншлийн цэцэглэлтийг ахиулсан. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын лого нь өнгө алагласан зургаан дэлбээний дүрсээр бүрэлдсэн бөгөөд энэ нь Азийн соёл иргэншлийн гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл, мөн адил бус соёл иргэншлийн солилцоо, яриа хэлцлийг харуулж байна. Харилцан хүндэтгэх, нээлттэй багтаамжтай зориг санааг баримтлан, солилцоо дундаа ойлголцлоо нэмэгдүүлж, Азийн соёл иргэншил цаашлаад дэлхийн соёл иргэншлийн “Хамтын сайн сайхан” гэрэлт ирээдүйг хамтдаа бий болгохыг ахиулна.

“ Бид энэхүү цэнхэр гарагийн сайн сайхан, хүн төрөлхтний сайн сайхан, яриа хэлцэлд оршино. Нээлттэй солилцох, харилцан суралцах нь соёл иргэншилд нэвтрэх зам болно” гэж Армений ерөнхий сайд Пачиниан хэлсэн.

Энэтхэгийн Сомайны Удирдлагын Институтийн Сатйендра Кумар Упадья, “Азийн соёл иргэншил нь маш баян тансаг соёлын өв сантай, мянга мянган жилийн турш харилцан суралцан ирсэн бөгөөд нийтлэг ирээдүйтэй болсон. Адил бус соёл иргэншлийн хооронд яриа хэлцэл явагдах нь маш сайн санаачилга юм. Ингэснээр ирээдүй үргэлжлэлтэй бөгөөд соёл иргэншил ч гэсэн үргэлжлэлтэй болох юм” гэжээ.    Павлопоуло, “Хүмүүс бид хамтдаа амьдарч буй бөмбөрцөг дээрээ хувь заяагаа хуваалцаж байна. Бидний нийтлэг зүйл бол бидний ялгаанаас хамаагүй илүү юм. Энэхүү үндсэн дээр суурилан, бид үр хойчийнхоо төлөө сайн сайхан ирээдүйг бий болгох ёстой” гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл