solongonews
Аж үйлдвэрийн салбарын PMI өсөв
2022-05-31 16:38
Аж үйлдвэрийн салбарын PMI 05-р сард 49.6 хувь болж өсөв.

Хятадын Үндэсний Статистикийн Үйлчилгээний Аж Үйлдвэрийн Судалгааны Төв, Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо 05-р сарын 31-нд мэдээлэл нийтлэв. 05-р сард Хятадын аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс 49.6 хувь болж, өмнөх сараас 2.2 пунктээр нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэрийн нийт хөгжил цэцэглэлтийн түвшин дээшилсэн байна.

 Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах статистикч Жао Чинхэ хэлэхдээ:

- Тавдугаар сард цар тахалд нэрвэгдсэн бүс нутгуудын ажил, үйлдвэрлэл сэргэж, үйлдвэрлэлийн салбарын PMI дөрөвдүгээр сарын доод суурь түвшнээс 49.6 хувь хүртэл өссөн байна. Судалгаанд хамрагдсан 21 салбарын дотор PMI үзүүлэлттэй аж үйлдвэрийн тоо өмнөх сард 9 байсан бол 12 болж өссөн нь үйлдвэрлэлийн салбарт эерэг өөрчлөлт гарсныг харуулж байна.

Үйлдвэрлэл, эрэлт хоёр ч сэргэв. 05-р сард үйлдвэрлэлийн индекс 49.7 хувь, шинэ захиалгын индекс 48.2 хувь болж, өмнөх сарынхаас 5.3 болон 5.6 пунктээр өссөн нь боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон эрэлтийн хэмжээ харилцан адилгүй сэргэсэн хэдий ч сэргэлтийн эрч хүчийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулав.

 Бүх хэмжээний аж ахуйн нэгжүүдийн PMI индекс өсжээ. 05-р сард томоохон аж ахуйн нэгжүүдийн PMI индекс 51 хувь болж, өмнөх сарынхаас 2.9 пунктээр нэмэгдэв. Жижиг, дунд үйлдвэрийн салбарын PMI тус тус 49.4 хувь, 46.7 хувь болж, 1.9 ба 1.1 пунктээр нэмэгджээ. Хэдийгээр эгзэгтэй цэгээс доогуур хэвээр байгаа ч хөгжил цэцэглэлтийн түвшин дээшилсэн байна.

 Жао Чинхэ хэлэхдээ:

- Сүүлийн үед ложистик болон аж үйлдвэрийн дээд болон доод урсгалын холболтыг боогдуулах цэгүүдийг нээх талаар хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, сайн логистик нь хэвийн ажиллагааг хангаж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг баталгаажуулж байгааг судалгааны дүнд харуулав.

Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн макро эдийн засгийн судалгааны албаны судлаач Жан Личюнь хэлэхдээ:

- 05-р сард PMI индекс сэргэж, цар тахлын нөлөө мэдэгдэхүйц суларч, өсөлтийг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг хамгаалах олон төрлийн бодлогын үр нөлөө илэрч эхлэв. Гэсэн хэдий ч PMI индекс нь хөгжил цэцэглэлт, бууралтын 50 хувиас доогуур хэвээр байгаа бөгөөд цар тахлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг дутуу үнэлж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг цаашид үр ашигтай зохицуулж, гуравласан дарамтад илүү хүчтэйгээр үр дүнтэй хариу арга хэмжээ авч, эдийн засгийн өсөлтийн нөөц бололцоог аль болох түргэн чөлөөлөн, эдийн засгийн сэргэлтийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна.

PMI нь макро эдийн засгийн чиг хандлагыг хянахад дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг тэргүүлэх үзүүлэлтүүдийн нэг юм. PMI нь ихэвчлэн 50 хувийг эдийн засгийн хүчирхэг байдлын хуваах цэг болгодог. PMI нь 50 хувиас дээш байвал үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг илэрхийлж, 50 хувиас бага бол үйлдвэрлэлийн эдийн засгийн бууралтыг илэрхийлдэг.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл