
Нью Йорк Таймс сонинд нийтэлсэн “Хятад улс дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөр хувилбарыг бий болгож байна” гэсэн мэдээний хариуд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 11-ний өдөр хэлэхдээ, дэлхий ертөнц угаасаа олон талтай. Хэвлэл мэдээллийн салбарт зөвхөн CNN, BBC байх ёсгүй, харин бүх улс орон өөрийн дуу хоолойтой байх ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Дэлхийн хүн амын бараг тавны нэгийг эзэлдэг 1.4 тэрбум гаруй хүн амтай, 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, хамгийн том хөгжиж буй улс болох Хятад улс нь мэдээж олон улсын хамтын нийгэмлэгийн яриа хэлэлцээний бүтцэд өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Хятадын эсрэг хий хоосон гүтгэлэг, худал хуурмагт цуу ярианы эсрэг Хятад улс үгээ хэлж, үнэнийг тайлбарлах ёстой. Энэ бол жинхэнэ хариуцлагатай орны хариуцлагатай хандлага гэж би бодож байна гэжээ.
