
Энэ сарын 01-ний өдрийн цахилгаан мэдээ Хятадын төмөр замын 21 дүгээр товчооны хучилтын багийн ажилтнууд саяхан Төвдийн Лхока хотын Санри хошууны ойролцоох Лхас-Нянчин чиглэлийн төмөр замын Ярлунцанпо мөрний гүүрний зам хучилтын ажлыг хийж дуусгав. Энэ нь уг төмөр зам хоёр дахь удаа тус мөрөн дээгүүр өнгөрч байгаа хэсэг юм.
Гүүр нь 4615 м урт, төмөр замын урт нь 435.48 км, цагт 160 км-ийн хурдаар явах боломжтой. Төвдийн анхны цахилгаанжуулсан төмөр зам бөгөөд Ярлунцанпо мөрний дээгүүр нийт 16 удаа өнгөрнө. 2018 онд албан ёсоор эхэлсэн энэ ажил одоогийн байдлаар нийт 114 км замыг хучиж, 2020 оны жилийн эцэс гэхэд төлөвлөгөөт ажлаа хийж дуусгахаар ажиллаж байна.




