solongonews
Чинь Ган ”Миний Хятадын түүх” нэвтрүүлэгт зориулан илтгэл тавив
2023-03-27 09:47
Чинь Ган ”Миний Хятадын түүх” нэвтрүүлэгт зориулан видео хэлбэрээр илтгэл тавив.

Вануатугийн үндэсний радио, телевизийн корпорацаас Хятад, Вануату дипломат харилцаа тогтоосны 41 жилийн ойд зориулан бэлтгэсэн "Миний Хятадын түүх" нэвтрүүлэгт зориулан Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган 03-р сарын 26-нд  видео хэлбэрээр илтгэл таввжээ.

Чинь Ган хэлэхдээ "41 жилийн өмнө Хятад, Вануату дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцсаар иржээ. Хятад, Вануату үргэлж бие биедээ итгэж, харилцан дэмжиж, чин сэтгэлээсээ хамтран ажиллан, харилцан ашигтай хамтаар хожиж, хөгжиж буй орнуудын харилцан хүндэтгэл, эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.

Хятад улс Вануатутай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Вануатуг хөгжлийн замд "аялагч" гэж үзэж байгаа юм. Бид Вануатутай олон салбарын найрсаг солилцоо, бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөжөө өгөхөд бэлэн байна".

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл