ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн зөвлөлөөс, Өвөр Монгол Боломж болгон “13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний эхний жилд хөрөнгө оруулалтын эдийн засгийг нэмэгдүүлэн гол төрөл зүйлийн бүтээн байгуулалтыг товойлгон, аж үйлдвэрийг дунд өндөр түвшинд хичээн ахиулна. Энэ жил Өвөр Монгол нүүрс боловсруулах, химийн аж үйлдвэрийг нарийн болгох, өнгөт төмөрлөгийг боловсруулах стратегийн чанартай гол төрөл зүйлийг бүтээн байгуулна.
Нүүрсээр тос үйлдэх, нүүрсээр шатамхай хий үйлдэх, цахилгааныг гадагш хүргэх шугамыг бүрдүүлсэн нүүрсээр цахилгаан гаргах барилга эхлүүлэхээр хичээж, хөрөнгө оруулалтын бүтээмж чанар ба оновчтой чанарыг дээшлүүлэх болно. Энергийг гадагш хүргэх шугамын талд Өвөр Монгол Шилийнгол аймаг-Шандүн, Шилийнгол аймаг-Жянсү, Өвөр Монголын баруун нутаг-Тяньжины өмнө хэсэг, Шанхайн сүм-Шандүн зэрэг цахилгааныг гадагш хүргэх шугамын бүтээн байгуулалтыг ахиулан, Ордос — Аньпин — Цэнжөү шатамхай хий дамжуулах хоолой ба Өвөр Монголын баруун бүс нутгийн нүүрсээр хийсэн шатамхай хийг гадагш дамжуулах хоолойн төрөл зүйлийг бүтээхээр хичээн ажиллаж байна. Үүнээс гадна ядуурлаас бууруулах ажил, “Арвыг хамруулах” төсөл, амар тайван орон сууц, ажлын байр хангах зэрэг ард түмний амьдралыг дээшлүүлэх төслийг тал бүрээр ахиулан, нийгмийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг цаашид чангатгах болно.
