Кирил бичгийн сургалт эхэллээ
2016-11-01 15:55
Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг хамтран 2016 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн кирил бичгийн туршилтын хичээлийг эхлүүллээ.
Тус байгууллагууд Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг дэмжин Хөххотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэлний сургалт явуулах ажлын туршилт бүхий анхны хичээлдээ найман хүүхэд хамруулсан байна. Цаашид долоо хоног тутамд нэг удаа амралтын өдрөөр үнэ төлбөргүй хичээллэх бөгөөд Хөххотноо ажиллаж, амьдарч буй монгол иргэд маань бага насны хүүхдээ энэхүү сургалтад хамруулах боломжтой боллоо.







Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
