
Тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил эрэлхийлэх нь Хятадын эдийн засгийн туршлага юм. Энэ жилийн хувьд эдийн засгаа “сэргээн сайжруулах” нь түлхүүр үг боллоо. Эхний гурван улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2%-иар өсч, томоохон эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэх байранд жагсаж байгаа бөгөөд бүтэн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилтууд товлосон ёсоор биелэх төлөвтэй байна. Олон улсын олон байгууллагын тооцоолсноор энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах Хятад улсын хувь нэмэр 30 гаруй хувьд хүрэх ба дэлхийн эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр хэвээр байх болно.
2024 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байх нөхцөл байдалд тодорхойгүй байдлаас хамгаалах илүү их хүч хэрэгтэй байна.“Төсвийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн Хятад улс ирэх оны эдийн засгийн бодлогын чиглэлээ тодорхойлсон юм. Энэ хурлаар мөн “Хүлээлтийг тогтворжуулах, өсөлтийг тогтворжуулах, ажлын байрыг тогтворжуулахад тустай бодлого"-ыг илүү олон боловсруулан хэрэгжүүлэхийг онцолсон бөгөөд тогтвортой байлгахыг ерөнхий нөхцөл байдал, үндэс суурь гэж үзсэн нь маш тодорхой харагдаж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын үнэлдэг хөгжлийн баталгаа юм.
Хөгжил дэвшил тогтвортой байдлыг ахиулдаг. Хөгжил дэвшлээр дэлхийн эдийн засгийн чиг баримжаа, хөдөлгөгч хүч болгох ёстой. Хөгжил дэвшил нь технологийн шинэчлэлтэй салшгүй холбоотой байдаг. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын “Дэлхийн инновацийн индекс 2023”-д харуулснаар, дэлхийн шилдэг 100 технологийн кластерт Хятад улсаас 24 байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр анх удаа дэлхийд нэгдүгээрт жагссан байна. Шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, эмчилгээ эрүүл мэнд зэрэг дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбарууд нь одоохондоо гадаадынхан Хятадад хөрөнгө оруулалт хийж буй гол салбарууд гэж зарим шинжээч онцолжээ.
Ирэх оны Хятадын эдийн засгийн ажлын есөн гол зорилтын нэг нь “шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны байгуулалтыг хөтлөн дагуулах” явдал юм. Хурлаар шинэ үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэн, хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэж, стратегийн ач холбогдолтой шинэ үйлдвэрлэл, ирээдүйн үйлдвэрлэлийн шинэ зам зэрэг талаар байршуулалт хийх ёстой гэж заажээ. Технологийн өөрчлөлтөөр уламжлалт аж үйлдвэрийг сайжруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиг хандлага нь гадаадын хөрөнгө оруулагчид Хятадыг сонгоход илүү их орон зай бий болгох юм.
Энэ жил Tesla, JPMorgan Chase, Apple, Qualcomm зэрэг үндэстэн дамнасан компаниудын удирдах ажилтнууд Хятадад айлчилсан. Тэдний голлон анхаарч байгаа зүйл бол Хятадын маш том зах зээл юм. Ирэх онд “дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд анхаарна” хэмээн энэ удаагийн хурлаар онцолсон нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд “Хятад улсад хөрөнгө оруулах” боломжийг нэмэгдүүлэх болно.
Энэ хурлаар мөн харилцаа холбоо, эмчилгээ зэрэг үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэхийг урамшуулж, “Бүс ба Зам” -ыг чанарын өндөр түвшинд хамтран бүтээн байгуулахад чиглэсэн найман хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Өндөр түвшний нээлттэй байлгах цуврал арга хэмжээ нь нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх Хятад улсын шийдвэр зоригийг харуулж байгаа юм. Нээлттэй Хятад улс бол улс орнуудын бизнесийн боломжоо өргөжүүлэх хамгийн сайн сонголт юм.
2024 онд боломж нь сорилтоос илүү байх учраас “Хятад улсад хөрөнгө оруулах” брэнд улам илүү үнэ цэнэтэй болох юм.
