solongonews
Торгоны замын эдийн засгийг хөгжүүлэх нь Дундадын гадаадтай хамтран ажиллах ерөнхий чиг хандлага болно
2014-12-24 19:23
Торгоны замын эдийн засгийн бүс болон Тэнгисийн Торгоны замын бодлого нь Торгоны зам дагуух орнууд хамтдаа өрнөн хөгжих хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн, нийтлэг хувь тавиланг бий болгох зорилгоор хамтран ажиллаж, бүтээн байгуулалт өрнүүлэн, үр өгөөжөө хамтдаа эдэлсэн эрх тэгш харилцан ашигтай хөгжлийн арга хэлбэрийг онцолдог.

 

        Хятадын ГХЯ-ны сайд Ван И 2014 оны Олон улсын байдал болон Дундадын дипломат харилцааны симпозиумын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, Дундад улс Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн Торгоны замын бүтээн байгуулалтаар дамжуулан эртний Торгоны замын өв уламжлал ба эв зохицлыг түгээн дэлгэрүүлж, Ази, Европын эх газрын орнуудтай бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь гадаадтай хамтран ажиллах ерөнхий чиг хандлага болсон гэжээ. Торгоны замын эдийн засгийн бүс болон Тэнгисийн Торгоны замын бодлого нь Торгоны зам дагуух орнууд хамтдаа өрнөн хөгжих хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн, нийтлэг хувь тавиланг бий болгох зорилгоор хамтран ажиллаж, бүтээн байгуулалт өрнүүлэн, үр өгөөжөө хамтдаа эдэлсэн эрх тэгш харилцан ашигтай хөгжлийн арга хэлбэрийг онцолдог. Торгоны замын эдийн засгийн бүс болон Тэнгисийн Торгоны замын бодлогыг санаачлан дэвшүүлсэн нэг жилийн дотор 50 гаруй холбогдох орон идэвхтэй хандаж, өөр өөрийн хөгжлийн стратегийн дагуу хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тус бодлого нь эртний Ази, Европын эх газрыг сэргээн, эрч хүч сэлбэх бөгөөд энэхүү өргөн уудам нутагт хөгжлийн жигүүр ургуулах болно гэжээ.

Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл