solongonews
Эхний ”Үхай Монгол, Европын олон улсын галт тэрэг” Үхай хотноо хүрэв
2017-12-22 17:58
Эхний ”Үхай- Монгол-Европын олон улсын галт тэрэг” Үхай хотын олон улсын гарцад хүрсэн байна.

12-р сарын 12-нд галт тэрэгний шүгэлийн дуунаар Оросын Улаан-Үүд хотоос эхний аяллаа эхлүүлсэн олон улсын галт тэрэг Үхай хотын өмнө дүүргийн Үхай хотын олон улсын гарцад хүрснээр "Үхай-Монгол- Европ олон улсын галт тэрэг"-ний аяллыг албан ёсоор эхлүүлсэн гэдгийг харуулж байна. Энэ нь Үхай хот нь идэвхтэйгээр улсын "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн стратегид нэгдэж, гадаадад хандуулсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

"Үхай- Монгол-Европын олон улсын галт тэрэг" нийт 41 чингэлэг, 3 сая юаний үнэтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Галт тэрэг нь12-р сарын 01-нээс ОХУ-ын Улаан-Үд хотоос аяллаа эхлүүлээд Монгол Улсаар дамжин өнгөрч, Эрээн хотын төмөр замын боомтоор орж ирээд хамгийн сүүлд Үхай хотын өртөөнд хүрч Үхай хотын олон улсын гарцад оров.

Үхай хотын орчим найман томоохон аж үйлдвэрлэлийн бүс, 1000 гаруй аж ахуйн нэгжүүд давамгайлж байгаа бөгөөд аж үйлдвэрийн болон газарзүйн давуу талтай. Гэвч урт хугацааны туршид Үхай болон түүний орчмын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь тухайн орон нутагтаа ч борлуулагдахад хэцүү, экспортлоход маш төвөгтэй байв.

Энэ удаагийн "Үхай- Монгол-Европын олон улсын галт тэрэг" явах зам шугам нээгдсэн нь Үхай болон хөрш зэргэлдээ орших бүс нутгийн болон Монгол, Орос, Европын орнуудтай хийх эдийн засгийн харилцааны гүүрийг бий болгоход туслан Үхай хотын гадаад худалдааны хөгжлийг дэмжих болно. Үхай хот болон ойр орчмын бүс нутгийн экспортын чанартай эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд тусалдаг.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл