Хонио ачихаар Эрээнийг зорив
2020-11-09 19:45
Хонио ачихаар Эрээнийг зорив.
11-р сарын 09-ний үдээс өмнө 10:00 цагт контейнерт хөргөгчтэй 10 машин У Хань хотоос Монгол Улсаас хандивласан хонио тээвэрлэхээр Өвөр Монголын Эрээн хотыг зорьжээ. Эхний ээлжид 12 мянган хонь тээвэрлэх юм байна.
Хонийг 11-р сарын 15-нд У Хань хотын Ян Лөганд тээвэрлэж аваачих юм.
Уг машины цувааны ахлагчийн танилцуулснаар энэ удаагийн арван авто машины цуваа нэг талдаа 1800 км замд хоёр хагас өдөр аялж байж Эрээн хотод хүрэх юм байна. Нэг хөргөгчтэй авто машинд нядалж, хижиг хорио цээрийн шалгалт хийж бэлэн болгосон 1200 хонь тээж явах юм байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
