solongonews
Төсөөллийг удирдан биеэ суллах
2019-04-26 11:26
Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл.

Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас эхлээд дээд зэргийн чавхайсан бэлэн байдал, бүрэн сулаас дээд зэргийн чангарсан байдал хүртэл ямар ч байдалд оруулж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд,

*биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан
зөөлөн дэрэн дээр тухлаж байна

*биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан
тухлаж байна

*бүлээн устай ваннд булхан бүх бие чинь мэнэрэн тавирч байна г.м.

Товчхон хэлэхэд, биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. Зүгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн мэдэр. Магадгүй бүгдийг нь нийлүүлээд нэг дүр зураг болгож чадаж магадгүй. Эсвэл бүр ар араасаа залган гардаг цуврал дүрслэл болгосон ч болно. Жишээлэхэд, эхлээд гулгуур дээрээс гулгасаар өдөн дэрэн дээр бууж тухлаад залгуулаад халуун бүлээн усаар үүрсэн ваннд умбаж байна г.м. Энэ мэт бэлгэдлийн шинжтэй зүйл төсөөлөөд болж өгөхгүй байгаа бол өөрийн мэдэрч байсан хамгийн тайван, амгалан мэдрэмж төрүүлж байсан бодит тохиолдлуудыг санан дүрслэхийг хичээ. Тэгээд тэр үеийн бүх нарийн зүйлсийг нэг бүрчлэн ажиглан мэдрэх хэрэгтэй. Ингээд энэ мэтээр хэд хэдэн удаа дасгал хийн дүрслэлээр дамжуулан биеэ суллаад сурчихвал тэр төсөөллөө дүрслэн харах төдийд л таны бие махбод, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл