solongonews
Яаралтай тусламжийн платформ нээгдэв
2022-04-19 11:40
Шанхай хотын эмнэлгийн даатгалын эмийн яаралтай тусламжийн платформ нээгдэв.

Хүнд, архаг өвчтэй өвчтөнүүд эмчилгээнд хамрагдах, эм худалдан авах, эм түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "Шанхай хотын эмнэлгийн даатгал, эмийн яаралтай тусламжийн платформ"-ыг 04-р сарын 15-наас эхлүүлжээ.

Энэхүү платформыг Шанхай хотын Дижитал Анагаах Ухааны Инновацын Төвөөс санаачлан WeDoctor /Хятадын тэргүүлэгч мобайл интернэт эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний платформ/, Рүйжинь эмнэлэг зэрэг эмнэлгийн байгууллага, эмийн компаниудтай хамтран байгуулж, Шанхай хотын хүнд хэлбэрийн архаг өвчтэй өвчтөнүүдэд онлайн зөвлөгөө өгөх, эм худалдан авах, эм түгээх, эрүүл мэндийн менежмент зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

"Аль болох хурдан хүргэж өгөөч, эм яаралтай хэрэгтэй байна" WeDoctor-ийн Шанхайн тахлын үед нээгдэж буй үнэгүй клиник платформ дээр өдөр бүр олон тооны өвчтөнүүд онлайнаар зөвлөгөө авдаг төдийгүй тэдний бараг тал хувь нь эм хүргүүлэх эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэдний дунд хүнд, архаг өвчнийг эмчлэх эмийн эрэлт хамгийн их байдаг. Эмийн хангамжийн чадавхыг илүү сайжруулах зорилгоор WeDoctor нь ложистик, түгээлтийн компаниуд, эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажилласны үндсэн дээр өөрийн түргэн тусламжийн эм хүргэх багийг байгуулж, хүргэлтийн багт сайн дураараа нэгдэхийг хүссэн ажилчдыг уриалав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://paper.people.com.cn/rmrbhwb/html/2022-04/19/content_25913575.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл