solongonews
Бээжин такси үйлчилгээний дүрэм журмаа чангатгав
2021-01-12 09:56
Бээжин такси үйлчилгээний дүрэм журмаа чангатгасан байна.

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотод унаа дуудах үйлчилгээний жолооч “COVID-19” халдварыг шинж тэмдэггүйгээр тээж байсантай холбогдуулан такси, унаа дуудах үйлчилгээний дүрэм журмыг чангатгасан байна.

Саяхан “COVID-19” халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Шүнь И дүүрэгт амьдардаг жолооч 144 зорчигчийг тээвэрлэсэн байсан. Тэдэнд бүгдэд нь мэдэгдэл хүргүүлсэн гэж тус дүүргийн орлогч дарга Жи Шяньвэй мэдээлсэн байна.

Бээжин ийм тохиолдол илэрсэнтэй холбогдуулан таксины үйлчлүүлэгч, унаа дуудах үйлчилгээний хэрэглэгчдэд биеийн байдлаа гар утасны хавсралтаар дамжуулан бүртгүүлэх шаардлага тавьж эхэлжээ. Хэрэв үйлчлүүлэгч мэдээллээ бүртгүүлэхээс татгалзвал жолооч үйлчилгээ үзүүлэхгүй байж болно гэж Бээжингийн Тээврийн хорооноос мэдээллээ.

Мөн Тээврийн хороо Шүнь И  дүүрэгт амьдардаг жолооч нарыг такси, унаа дуудах үйлчилгээ үзүүлэхийг түр хугацаагаар хориглов. Үүний зэрэгцээ унаа дуудах үйлчилгээ үзүүлдэг платформууд тус дүүргээс ирэх, очих захиалгыг хүлээн авахаас зайлсхийх шаардлагатай болсон байна. 

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл